Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Ил тод байдал
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021/05/03-ны өдөр 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Геофизикийн соронзон хайгуулын ажил”-ийг гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  

Мэдүүлгээ ирүүлэх хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох болон дор дурдсан баримт бичгүүдийг ирүүлнэ: 

  • Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/; 
  • Байгууллагын танилцуулга; 
  • Санхүүгийн чадавхийн мэдээлэл /сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны санхүүгийн тайлангууд/; 
  • Татвар, нийгмийн даатгалын газар, ШШГЕГ болон банкны тодорхойлолтууд /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/; 
  • Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл /ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт/; 
  • Түншлэлийн хувьд оролцох бол тэргүүлэх, голлох этгээд нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагатай байх, нотлох баримт бичгүүд. 

Сонирхсон этгээд нь нэмэлт мэдээллийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем www.tender.gov.mn хаягаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү. 

 

“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК

 

Хаяг: 14240 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю скай тауэр 604 тоот

и-мэйл: procurement@erdenessilver.mn

Утас: 7535 1111-1030, 1031