Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Ил тод байдал
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ХУУЛИЙН ЭТГЭЭД) 

 

2023/12/04-ний өдөр

Захиалагч: “ЭРДЭНЭС АЛТ PЕСУРС” ХХК

Зөвлөх үйлчилгээний нэр: Урьдчилсан ТЭЗҮ

 

1. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Хүрэнцав алтны үндсэн ордын үр дүнгийн тайланд хавсаргаж оруулах урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл хийлгэх гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 
2. Захиалагч тухайн зарын дагуу саналаа ирүүлсэн хуулийн этгээдүүдийн (холбогдох хуулийн дагуу шаардлага хангасан) нэрсээс бүрдсэн дэлгэрэнгүй жагсаалтыг гаргана. Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Зөвлөх хуулийн этгээд нь “ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагуудыг хангасан байх. Үүнд: 
Улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгал, татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.
Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. 
Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна. 

Хэрэв дээрх тодорхойлолтуудыг цахимаар ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.

Харилцагч банкны хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тодорхойлолтыг ирүүлнэ.
2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайланг цахим системээр шалгана, аудитын дүгнэлтээр баталгаажсан байх шаардлагатай.
2020, 2021, 2022 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого тухайн батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх ба он тус бүр ашигтай ажилласан байна.
Боловсон хүчний чадавхын талаарх мэдээлэл (багийн ахлагч, голлох мэргэжилтэн болон багийн гишүүд гэх мэт). 

 

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 11 -ний өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем www.tender.gov.mn хаягаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.  

 

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 

Блю Скай Тауэрийн 6 давхрын 607  

Утас: 75351111-1050