Огноо: 2023 оны 11 дугаар сарын 17
Тендер шалгаруулалтын нэр: Баяжуулах 2-р үйлдвэрийн технологийн доторлогоотой шугам хоолой
Тендер шалгаруулалтын дугаар: ЭСРХХК/202303212
“Эрдэнэс алт ресурс” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Баяжуулах 2-р үйлдвэрийн технологийн доторлогоотой шугам хоолой” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 3,250,000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн, 11 цаг 30 минут-т зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг цахимаар болон доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК /Хуучин нэрээр Эрдэнэс силвер ресурс ХХК/
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю скай тауэр 607 тоот
Утас: 7535-1111 /1050/