Огноо: 2023 оны 11 дүгээр сарын 02-ны
Тендер шалгаруулалтын нэр: Баяжуулах 1-р үйлдвэрт баяжмалын өтгөрүүлэгчийн холих механизмыг солих
Тендер шалгаруулалтын дугаар: ЭСРХХК/202303205
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Баяжуулах 1-р үйлдвэрт баяжмалын өтгөрүүлэгчийн холих механизмыг солих /–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,930,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минут––аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн, 11 цаг 30 минут-д зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК /Хуучин нэрээр Эрдэнэс силвер ресурс ХХК/
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блю Скай Тауэрийн 6 давхрын 607
Утас: 75351111-1050