Огноо: 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн ЭСРХХК/202303193 дугаар бүхий ажлын Багц 1, Багц 2 ажил.
Тендер шалгаруулалтын дугаар: ЭСРХХК/202303193
“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн ЭСРХХК/202303193 дугаар бүхий ажлын Багц 1, Багц 2 ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
- Багц-1 Баяжуулах 1,2 дугаар үйлдвэрийн технологийн усны худаг шинээр гаргах ажил,
- Багц-2 баяжуулах 1,2 дугаар үйлдвэрийн усны шугам, дэд бүтцийн ажил
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Багц 1: 1,250,000 (нэг сая хоёр зуун тавин мянга) төгрөг, Багц 2: 3,050,000 (гурван сая тавин мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн, 11 цаг 30 минут-т зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17,
Блю скай тауэр 607 тоот Утас: 7535-1111 /1050/