2023/10/02-ны өдөр
-
Эрдэнэс силвер ресурс ХХК нь Салхит уулын баяжуулах үйлдвэрт геофизикийн ажил/цахилгаан зүсэлт, гардент/ -г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
-
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Дундговь аймгийн Гурван сайхан сум, Чулуут баг, Салхит уулын баяжуулах үйлдвэр “Геофизикийн ажил /цахилгаан зүсэлт, гардент/”-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болно.
-
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгүүдийг ирүүлнэ. Үүнд:
-
Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-
Байгууллагын танилцуулга,
-
Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл /сүүлийн 3 жилийн буюу 2020, 2021, 2022 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх/,
-
Татварын цахим тодорхойлолт,
-
Нийгмийн даатгалын газрын QR кодтой цахим тодорхойлолт,
-
Шүүхийн төрөлжсөн архив, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/,
-
Сүүлийн 3 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл болон гэрээ дүгнэсэн акт
-
Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх, эсвэл түншлэлийн хувьд тэргүүлэх, голлох этгээд нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл,
-
Хүний нөөцийн талаарх мэдээлэл,
-
Холбогдох тусгай зөвшөөрөл
-
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
-
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 09 -ний өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем www.tender.gov.mn хаягаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11:30 цагийн дотор ирүүлнэ үү.
“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК
Хаяг: 14240 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю скай тауэр 607 тоот
и-мэйл: procurement@erdenessilver.mn
Утас: 7535 1111-1050