Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Ил тод байдал
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ХУУЛИЙН ЭТГЭЭД)

2023/09/28-ны өдөр

Захиалагч: “ЭРДЭНЭС СИЛВЕР ЕСУРС” ХХК

Зөвлөх үйлчилгээний нэр: Геотехникийн судалгааны ажил

1. “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших Хойд бүргэд алтны үндсэн ордод геотехникийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хойд бүргэд алтны үндсэн ордын ашиглалтын явцад уурхайн тогтворжилтод сөргөөр нөлөөлж болзошгүй ан цавшил, хагарал дэл судал зэрэг хүдрийн биетийн стүктүр тогтцыг тодорхойлох, дүгнэлт гаргуулах зэрэг болно.

3. Захиалагч тухайн зарын дагуу саналаа ирүүлсэн хуулийн этгээдүүдийн (холбогдох хуулийн дагуу шаардлага хангасан) нэрсээс бүрдсэн дэлгэрэнгүй жагсаалтыг гаргана. Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Зөвлөх хуулийн этгээд нь “ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагуудыг хангасан байх. Үүнд:

- Улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгал, татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.

- Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай.

- Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна.

- Хэрэв дээрх тодорхойлолтуудыг цахимаар ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.

- Харилцагч банкны хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тодорхойлолтыг ирүүлнэ.

- 2020, 2021, 2022 онуудын санхүүгийн хураангуй тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.

- 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого тухайн батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх ба он тус бүр ашигтай ажилласан байна.

- Боловсон хүчний чадавхын талаарх мэдээлэл (багийн ахлагч, голлох мэргэжилтэн болон багийн гишүүд гэх мэт).

Нийт ИТА-уудын 70 хувиас багагүй нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байна.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем www.tender.gov.mn хаягаар 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

Блю Скай Тауэрийн 6 давхрын 607  Утас: 75351111-1050