Огноо: 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Баганат өрөмдлөг
Тендер шалгаруулалтын дугаар: ЭСРХХК/202303242
“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Баганат өрөмдлөг”-ийн ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 6,895,000 /зургаан сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн, 11 цаг 30 минут-т зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Bluesky Tower-ийн 6 давхарын 607 Утас: 75351111-1044