Огноо: 2023.07.05-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлш, шатахуун нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭСРХХК/202303115
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Түлш, шатахуун” – ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 3,081,420 (гурван сая наян нэгэн мянга дөрвөн зуун хорь) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн, 11 цаг 30 минут-д зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Bluesky Tower-ийн 6 давхарын 607
Утас: 75351111-1044