2023/06/13-ны өдөр
1. Эрдэнэс силвер ресурс ХХК нь Салхит уулын баяжуулах үйлдвэрт геофизикийн ажил/цахилгаан зүсэлт, гардент/ -г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Дундговь аймгийн Гурван сайхан сум, Чулуут баг, Салхит уулын баяжуулах үйлдвэр “Геофизикийн ажил /цахилгаан зүсэлт, гардент/”-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгүүдийг ирүүлнэ. Үүнд:
· Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
· Байгууллагын танилцуулга,
· Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл /сүүлийн 3 жилийн буюу 2020, 2021, 2022 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх/,
· Татварын цахим тодорхойлолт,
· Нийгмийн даатгалын газрын QR кодтой цахим тодорхойлолт,
· Шүүхийн төрөлжсөн архив, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/,
· Сүүлийн 3 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл болон гэрээ дүгнэсэн акт
· Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх, эсвэл түншлэлийн хувьд тэргүүлэх, голлох этгээд нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл,
· Хүний нөөцийн талаарх мэдээлэл,
· Холбогдох тусгай зөвшөөрөл
4. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 20 -ны өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем www.tender.gov.mn хаягаар 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 11:30 цагийн дотор ирүүлнэ үү.
“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК
Хаяг: 14240 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю скай тауэр 607 тоот
и-мэйл: procurement@erdenessilver.mn
Утас: 7535 1111-1050