Огноо: 2020 оны 2 дүгээр сарын 18-ний өдөр
Нэр: “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д тавилга эд хогшил нийлүүлэгчийг сонгох.
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах.
1. Үнийн санал;
2. Харилцагч банкны тодорхойлолт ирүүлэх;
/Дээрх тодорхойлолтуудыг зар нийтлэгдсэн өдрөөс хойш авсан байна/
3. Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх.
4. НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх.
5. Эрдэнэс силвер Ресурс ХХК-ийн зүгээс оролцогчийн харилцагч банк, харъяа татварын алба, шүүхээс лавлагаа, тодруулга хүсэхэд татгалзахгүй тухай албан бичиг ирүүлнэ.
6. Бараа нийлүүлэх хуваарь /Барааг нийлүүлж дуусах эцсийн хугацаа гэрээ байгуулснаас хойш 3 хоногт багтаах/.
7. Баталгаат хугацаа 1 жил байна. Баталгаат хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангаж, засвар үйлчилгээг үзүүлэх, Ханган нийлүүлэх тухай зөвшөөрсөн албан бичиг ирүүлэх.
8. Бараа хүргэгдэх газар: Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффист хүлээн авна.
9. Оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэл гаргаж ирүүлнэ.
10. Санхүүийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийлгэсэн аудитын дүгнэлт ирүүлэх.
11. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны аль нэг жилд нь хийж гүйцэтгэсэн байх. Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хуулбар эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж ирүүлэх.
12. Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байна.
13. Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ.
14. Техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байна.
Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд Эрдэнэс силвер ресурс ХХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно.
Сонирхсон ААН нь 2020 оны 2 дүгээр сарын 20-ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Хаяг: Монгол улс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимп-5, Аюуд тауер, 1103 тоот утас:77006116,99993281 хаягаар ирүүлнэ.
Холбоо барих ажилтан: Ц.Алтансүх, В.Цогт-Очир, Н.Уянга