Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах хувьцаа эзэмшигчдийн хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр боллоо.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Нэгдсэн стратеги бизнес хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэндбаяр хурлыг даргалж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Мэргэжлийн нэгдсэн зөвлөлийн зохицуулагч Б.Гэрлээ саналын эрхтэй төлөөлөгчөөр оролцлоо. "Эрдэнэс Алт Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр болон тус компанийн удирдлагууд 2025 оны үйл ажиллагааны тайлан, биенес төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулав.

Тус компани 2025 оны батлагдсан бизнес төлөвлөгөөтэй уялдуулан есөн зорилгын хүрээнд 61 зорилт дэвшүүлэн ажилласан бөгөөд 305 арга хэмжээг 95 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна. Мөн өнгөрсөн онд 188.4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах төлөвлөгөөгөө 243.2 тэрбумд хүргэж, улсын төсөвт 75.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилт үзүүлээд байна.

Хэдийгээр тус компанийн эзэмшлийн “Салхит” мөнгө-алтны үндсэн ордын нөөц дууссан ч нэмэлт геологи хайгуул, технологи туршилтын ажлыг эрчимжүүлсний үр дүнд ийнхүү хүдрийн нөөцийг нэмэгдүүлэн борлуулалтын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж чадлаа. Түүнчлэн шинэ төслүүдийн баримт бичиг боловсруулах технологи туршилт, судалгааны ажлуудыг эцэслэн шийдвэрлэх зэргээр “Эрдэнэс алт ресурс” ХХК 2025 онд өндөр бүтээмжтэй, амжилттай ажилласныг хувьцаа эзэмшигчдийн хурлаар 90.9 хувь буюу “Сайн” гэж дүгнэлээ.