Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр болон компанийн бусад удирдлагууд өнөөдөр БНСУ-ын “Ханхва” группын төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр БНСУ-ын “Ханхва” группын Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдөд компанийнхаа хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүдийн ерөнхий мэдээллийг өгсөн бөгөөд талууд харилцан ашигтай хамтран ажиллах ямар боломж бийг нарийвчлан судлахаар тохиролцов. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь ашиглалтын болон хайгуулын есөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд эдийн засгийн үр өгөөж өндөртэй хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм. Энэ утгаараа гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлэх нь бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөхүйц үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах зэрэг зорилготой юм.

”Ханхва” групп нь аж үйлдвэр, эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Хойд Америк, Европ, Ази Номхон далайн бүсэд 700 гаруй салбар нэгжтэй, үйл ажиллагаа, цар хүрээгээрээ улсдаа долоодугаарт эрэмбэлэгддэг аж.