Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна

Канадын Торонто хотноо болж буй “PDAC 2026” олон улсын чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн “Салхит” УБҮ-ийн захирал Ч.Болдбаатар, тус компанийн Санхүү, удирдлагын газрын захирал Н.Цэнгэл нар оролцож компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын боломжоо танилцуулж байна. Тэд чуулга уулзалтын үеэр болсон дугуй ширээний ярилцлагад оролцож “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ашиглалт, хайгуулын лицензүүдийн ерөнхий мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгсөн юм. Энэ үеэр олон улсын нөлөө бүхий хөрөнгө оруулагч компаниуд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд дараа дараагийн уулзалтаар хамтран ажиллах асуудлыг шийдэхээр тохиролцлоо. Ийнхүү “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Эрдэнэс алт ресурс” ХХК “PDAC 2026” олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцон, гадны олон компанийн сонирхлын төвд орж, томоохон хөрөнгө оруулалтуудыг татахаар болж байна.

94 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Дэлхийн уул уурхайн салбарынхны чуулдаг хамгийн нэр хүндтэй энэхүү арга хэмжээнд Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь төр болон хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм.