Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ

Канад Улсын Торонто хотноо Канадын Хайгуулч, Олборлогчдын Холбоо (PDAC)-оос зохион байгуулж буй “PDAC 2026” Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын олон улсын 94 дэх удаагийн чуулга уулзалт 2026 оны 3 дугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийлээ.

Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнд Монгол Улсаас Улсын Их Хурал, Засгийн газар, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын оролцоо нь:

- Салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх

- Хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх

- Олон улсын шилдэг туршлага, чиг хандлагатай танилцах зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Мөн Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын олон улсын чуулга уулзалт “PDAC-2026”-ын үзэсгэлэнгийн хэсэгт Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлт боллоо.

2026 оны 3-р сарын 1-4-ны өдрүүдэд болж буй чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар , хувийн хэвшлийн төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнээр оролцож, үзэсгэлэнгийн талбайд уул уурхайн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжоо олон улсын оролцогчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.