Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“2026 оны эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын дотоод аудит, хяналтын чиг үүрэг бүхий ажилтнуудын дунд Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газраас “2026 оны эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт бүрэлдэхүүн компаниудын нийт 37 аудитор, мэргэжилтэн, удирдах албан тушаалтан оролцож, байгууллагын эрсдэлийг тодорхойлох, аудитын төлөвлөлтийг оновчтой боловсруулах, эрсдэлд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх талаар санал, туршлага солилцов.

Тус арга хэмжээ нь дотоод аудитын үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн төлөвлөх, нэгдлийн хэмжээнд эрсдэлд суурилсан аудитын тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.