БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЭЭРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрдэнэс силвер ресурс” ХХК, Канадын Мерит төсөлтэй хамтран “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үр дүнг үнэлэх”, “Уурхай дахь усны нөөцийн ашиглалт, хамгаалалд хяналт хийх” чиглэлээр боловсруулсан хээрийн гарын авлагыг ашиглах арга зүйн танхимын сургалтыг 06 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Мандалговь хот, хээрийн практик сургалтыг 06 дугаар сарын 9-ний өдөр Салхитын уурхайн талбайд тус тус хамтран зохион байгууллаа.
Тус сургалтанд Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон сумдын уул уурхай, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, Байгаль орчин, аялал жуучлалын газрын мэргэжилтнүүд, Усны газар, Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн холбогдох төлөөллүүд, Усны сав газрын зөвлөл, Экологийн цагдаагийн алба, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ны Байгаль орчны мэргэжилтнүүд зэрэг нийт 35 хүн оролцлоо.