Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ

“Эрдэнэс Алт ресурс” бүтэн жилийн турш хийсэн ажил, гаргасан амжилт, үйл ажиллагааны ололтоо дүгнэдэг тайлангийн хурлаа зохион байгууллаа.

2025 онд тус компани Салхит уурхайнхаа үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, эдийн засгийн үр өгөөжид хүргэсний зэрэгцээ шинэ төслүүддээ ихээхэн анхаарал хандуулж, амжилттай ажиллалаа. Тухайлбал, Салхитын “Зүүн”, Овоот хяр төслийн “Хойд бүргэд”, Үүсмэл ордынхоо бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг компанийн хамт олон энэ онд гүйцэтгэсэн юм.

Геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэн, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглаж, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудыг манлайлан ажилласныг “Эрдэнэс Монгол” нэгдлээс өндөр үнэлэн 2025 оны Шилдэг төсөл хэрэгжүүлэгч компаниар шалгаруулаад байна. Мөн энэ онд БНСУ-ын Самсунг групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээг үзэглэсэн нь Монгол Улс байгалийн баялгаа илүү үр ашигтайгаар боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад компани өөрийн хувь нэмрээ оруулж буй нэг томоохон ажил болсон юм.

Хархорум хотыг сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцсоныг үнэлэн Хархорум хотын захирагчийн ажлын албанаас өргөмжлөл гардуулсныг “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр тайлангийн хурлын үеэр танилцууллаа. Ташрамд дурдахад, “Эрдэнэс алт ресурс” ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа нөхөн сэргээлтийг тасралтгүй хийж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар 570 мянга орчим мод тарьж ургуулаад байгаа юм.

Энэ бүх амжилтыг бүтээлцэн, эрдэм мэдлэг, чадвар туршлагаа зориулан ажилладаг “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн шилдэг ажилтнуудыг Төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулсныг тайлангийн хурлын үеэр гардууллаа.