Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Уурхайчдын баярын өдөр

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна.

Салбарын ойгоо “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилт дүүрэн угтлаа. Тухайлбал, 2025 онд Салхитын “Зүүн”, Овоот хяр төслийн “Хойд бүргэд” , мөн үүсмэл ордынхоо үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэлийг базааж чадлаа. Ингэснээр Монгол Улсынхаа эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах нөлөө бүхий компани болохоо улам илүү тодотгож байна. Түүнчлэн хариуцлагатай уул уурхайг манлайлан хөгжүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн, эдийн засгийн үр ашиг өндөр, эрдэс баялгийн өгөөжийг иргэдэд шударга хүртээх үйлсэд түүчээлдэг ёс зүйт компани болох эрхэм зорилготой ажиллаж байна.

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК эдийн засгийн болон бусад үзүүлэлтээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд дундаа дээгүүр эрэмбэлэгдэх болсон бөгөөд 2025 онд эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглаж чадсан үзүүлэлтээрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд дундаас тэргүүллээ. Компанийн амжилт бүрийн ард хөдөлмөрч, чадварлаг уурхайчин хамт олон, уул уурхайн салбарын шударга хамтрагч нар байдаг билээ. “Эрдэнэс алт ресурс” ХХК олон зуун уурхайчдынхаа эрдэм чадвар, хөдөлмөр зүтгэлээр улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

103 жилийн бахархалт түүхээ бичсэн уул уурхайн салбарын үе үеийн мянга мянган ажилтнууд, уурхайчдадаа баярын мэнд дэвшүүлье.