Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлсэн үзүүлэлтээрээ манлайлав

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглаж чадсан үзүүлэлтээрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд дундаас тэргүүллээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа хийн тус онд геологи хайгуул, эрдэс баялгийн нөөц, санхүү, үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн нэгдлийн шилдэг компаниудыг тодрууллаа. Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглах чиглэлд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК манлайллаа. “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьд Салхитын мөнгө-алтны ордынхоо үйлдвэрлэлийн ашгийг 600 тэрбум төгрөгт хүргэж орд ашиглах анхны ТЭЗҮ-ээр тооцоолсон төлөвлөгөөгөө даруй 180 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлээд байгаа юм.

Мөн 2025 онд нэгдлийн компаниудаас менежментийн үйлчилгээг хамгийн сайн хэрэгжүүлэгчээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, улсын төсөв, санхүү, гадаад валютын нөөцөд оруулсан хувь нэмрээр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ тус тус манлайлсан байна. “Эрдэнэс Монгол” ХХК нэгдлийн зарчмаар ажилласны үр дүнд бүрэлдэхүүн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж, 3.0 их наяд төгрөгийн татварын орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна. Мөн уул уурхайн экспортын үр дүнд улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлжээ.