Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, мониторингийн хэлтэстэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Дотоод хяналтын алба Монгол Улсын 2025 оны “Дотоод аудитын шилдэг нэгж”-ээр шалгараад буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн хамт олонтой туршлага солилцох уулзалт хийн хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Хамтран ажиллах хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс эрсдэл, дотоод аудитын үр нөлөө, ач холбогдлыг таниулахад чиглэсэн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах арга туршлага, эрсдэлийн нэгдсэн удирдлага, дотоод хяналтын тогтолцоонд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцахаар боллоо. Тус хэлтэс нь 2025 онд үйлдвэрийн газарт эрсдэлийн соёл, дотоод хяналт шалгалтын тогтолцоог төлөвшүүлэх, хөгжүүлэх, нэгдсэн менежментийн тогтолцоог бий болгоход чиглэсэн үр дүнтэй, томоохон ажлуудыг үйлдвэрийн газар төдийгүй, улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж, дотоод аудитын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй туршлагатай хамт олон юм.

Хиймэл оюун ашиглах, өгөгдлийн нууцлал, ёс зүй, хяналтын хариуцлага, тэдгээртэй холбоотой эрсдэлийг удирдах, зохицуулах орчныг ойлгох, дотоод аудиторуудын мэргэжлийн ур чадварт шинэчлэл хийх хэрэгцээ урган гарч буй энэ цаг үед туршлагатай хамт олонтой хамтран ажиллах нь компанийн цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.