Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК шинэ төслөө эхлүүлэхэд бэлэн боллоо

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн эзэмшлийн “Салхит” тусгай зөвшөөрлийн талбай дахь "Зүүн" алт-мөнгөний үндсэн ордын технологи туршилт, урьдчилсан ТЭЗҮ амжилттай хийгдээд байна. Ингэснээр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй нэгэн томоохон төсөл эхлэхэд бэлэн болоод байгаа юм.

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгө-алтны ордод олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй Төрийн өмчит компани бөгөөд тус ордыг ашиглах 2021 онд батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэлээр тооцоолсон төлөвлөгөөгөө даруй 140 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлээд дараагийн шинэ төсөлтэйгөө золгож байгаа нь энэ юм. Төсөл албан ёсоор эхлэх хүртэл энэ тоо дахин нэмэгдэх тооцоо бий.

Салхитын үндсэн ордын нөөц дуусч байгаа боловч ирэх онд уг тусгай зөвшөөрлийн талбайд түүнтэй дүйцэхүйц том ордын бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалтын ажил эхлэх гэж байна. Тодруулбал, Салхитын “Зүүн” эрлийн талбайд 3.1 тн алт болон мөнгөний таамаг баялаг тогтоогдоод байгаа бөгөөд тус ордыг ил болон далд  хосолсон аргаар ашиглах юм.

Одоо Салхит уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд шинэ уурхай эхлүүлэх бэлтгэл ажлаа ч зэрэгцүүлэн хийж байгаа юм. Нэг ёсондоо “Эрдэнэс алт ресурс” ХХК Салхит уурхайнхаа үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлсээр дараагийн том төслөө залгуулан эхлэхээр боллоо. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийг тасралтгүй хийж ирсэн бөгөөд шинэ төслөө эхлүүлэхтэй зэрэгцүүлэн олборлоод дуусах гэж буй ил уурхайнхаа техникийн нөхөн сэргээлтэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Мөн Монголд анх удаа флотацын аргаар хаягдлыг дахин боловсруулах шинэ технологийг Салхитын ил уурхайгаас гарсан хаягдал хүдэр буюу үүсмэл ордод нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.