Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Төсөл судалгааны газрын хамт олон Геологийн салбар үүсэж хөгжсөн ойн баярын арга хэмжээнд оролцлоо

Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 86 жилийн ойн хүрээнд “МОНГОЛЫН ГЕОЛОГИ-86” эрдэм шинжилгээний хурал боллоо.

Энэ жил Монгол Улсад геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой тохиож буй бөгөөд “Монголын геологи-86” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ж.Лхамсүрэнгийн 90 насны ой, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ж.Бямбын 85 насны ойд зориулж зохион байгууллаа.

Хуралд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Төсөл, судалгааны газрын геологич, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тус компанийн геологич Н.Лхагвасүх, “Хүрэнцав алтны үндсэн ордын геологи, пиритийн мөхлөгийн хольц элементийн судалгаа сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд Баянхонгор аймгийн Шинэжинст болон Баян-Өндөр сумдын нутагт байрлах Хүрэнцав ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг юм.

Түүнчлэн тус компани, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Салхит”, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Овоот хяр нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумдын нутагт орших Овоот Хяр болон Өлзийт Овоо, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутагт орших Хүрэнцав, Мухар Хар Толгой, Халзан, Довжоот нэр бүхий хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаа бөгөөд дээрх талбайд геологи, хайгуулын ажлыг гүйцэтгэж, эдийн засгийн эргэлтэд бэлдэж байгаа юм.