Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Салхитын мөнгө-алтны ордын өгөөжийг 466 567 ахмад настан хүртэж байв

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь өөрийн эзэмшлийн Салхит мөнгө-алтны ордоороо дамжуулан байгалийн баялгийн өгөөжийг хамгийн бодит байдлаар иргэдэд хүртээсэн, өгөөжтэй ажиллаж байгаа төрийн өмчит компани юм.

Тодруулбал, 2020 онд баталсан Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хүрээнд 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 228 574, 1 сая төгрөг хүртэлх зээлтэй байсан 194 101, тэтгэврийн зээлгүй байсан 43 892, нийт 466 567 ахмад настан Салхитын мөнгө-алтны ордын өгөөжийг хүртсэн билээ.

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө-алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөх тухай хуулийг “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай хэрэгжүүлж байна.

Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс сонирхуулахад, өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувь нь ахмад настан бөгөөд тэдний 40.2 хувь нь эрэгтэй, 59.8 хувь нь эмэгтэй, хамгийн өндөр настай нь 107 настай иргэн байна. Мөн ахмадуудын 31.3 хувь нь хөдөө орон нутагт, үлдсэн 68.7 хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг аж.

#АВЛИГЫН_ЭСРЭГ_НЭГДЬЕ

#үгүй_гэж_хэлээд_өөрчилье

#АВЛИГЫГ_МЭДЭЭЛЭХ_УТАС_110