Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс Алт ресурс” ХХК Самсунг группт 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэхээр боллоо

БНСУ-д болсон “Чухал ашигт малтмал – Уул уурхайн хөрөнгө оруулалт 2025” уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдэл болон нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд хэд хэдэн чухал санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурж, чухал ашигт малтмалын судалгаа, геологи хайгуул, уул уурхайн нөхөн сэргээлт, мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд чухал ашигт малтмалын геологи, хайгуул, ховор металлын боловсруулалт, эрдэс баялгийн нөөц бүрдүүлэлт болон нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг KOMIR корпорацитай уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн БНСУ-ын Чонбук үндэсний их сургуульд 500 оюутан инженерийн чиглэлээр суралцуулж, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэхээр боллоо. БНСУ-д 450 дээд сургууль байдаг бөгөөд зөвхөн 9 сургууль нь эрдэс баялаг, инженерийн чиглэлээр сургадаг. Чонбук их сургууль нь уурхайн тэсэлгээний судалгаа, ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр дагнан мэргэжилтэн бэлтгэдэг юм.

Улмаар БНСУ-ын KIGAM судалгааны институттэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компани болох “Эрдэнэс Алт ресурс” ХХК нь Самсунг групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээг үзэглэлээ.

Түүнчлэн, Монгол Улсын Хөгжлийн банк болон Korea Investment & Securities (Asia) ҮЦК-тай хамтарч манай улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хямд зардлаар татах зорилгоор ажиллана.

Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс байгалийн баялгаа илүү үр ашигтайгаар боловсруулах, мэргэжлийн инженерүүдийг БНСУ-д сургаж бэлтгэх, уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах үйл ажиллагааг эрчимжүүлэх боломж бүрдэж байна.