Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Үйлдвэрлэл, технологийн газрын захирал Ж.Ганхүлэг “Mining Week & MinePro-2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын үеэр “Алтны хайгуулын төсөл” сэдэвт илтгэл тавилаа

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн газрын захирал Ж.Ганхүлэг “Mining Week & MinePro-2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын үеэр “Алтны хайгуулын төсөл” сэдэвт илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийн ерөнхий танилцуулгыг хийж, төслийн хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжуудын талаар тодорхой мэдээлэл өглөө.

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Салхит”, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Овоот хяр нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумдын нутагт орших Овоот Хяр болон Өлзийт Овоо, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутагт орших Хүрэнцав, Мухар Хар Толгой, Халзан, Довжоот нэр бүхий хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаа бөгөөд дээрх талбайд геологи, хайгуулын ажлыг гүйцэтгэж, эдийн засгийн эргэлтэд бэлдэж байгаа юм.