Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Дундговь аймгийн удирдлагууд “Салхит” уурхайд ажиллаа

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Гурвансайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн “Салхит” уулын баяжуулах үйлдвэрт ажиллаа. Энэ үеэрээ Уулын баяжуулах үйлдвэрийн ил уурхайн хэсэг дэх хөрс хуулалт, хүдэр олборлолтын явц, мөн олборлоод дууссан хэсгийн нөхөн сэргээлтийн ажилтай танилцсан юм.

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд Аж ахуйн нэгж орлогын албан татварт 25 тэрбум төгрөг, Усны төлбөрт жил бүр 0.8 тэрбум төгрөг, Хамтын ажиллагааны гэрээний төлбөрт 1,3 тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Түүнчлэн хувь хүний орлогын албан татварт 0.5 тэрбум төгрөг Гурвансайхан сумын төсөвт төвлөрүүлж байгаа, Дундговь аймгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг нийгмийн хариуцлагатай компани гэдгийг онцоллоо.

Ташрамд дурдахад, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн “Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 30 гаруй хувь нь Дундговь аймгийн иргэд юм. Тус уурхайн хамт олон 2024 оны өвлийн цасан шуурганы үед төөрч осгосон 27 иргэний амь насыг аварч, малчин иргэдийг цаг агаарын давагдашгүй хүнд үеийг даван туулахад туслалцаа үзүүлж ажилласан юм. Мөн “Эрдэнэс алт ресурс” ХХК нь боловсролтой иргэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, Дундговь аймгийн харьяалал бүхий 12 оюутанд сургалтын тэтгэлэг олгоод байна.

“Салхит” УБҮ нь баяжуулах хоёр үйлдвэртэй бөгөөд тус хоёр үйлдвэр нийлээд жилд 900 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

#АВЛИГЫН_ЭСРЭГ_НЭГДЬЕ

#үгүй_гэж_хэлээд_өөрчилье

#АВЛИГЫГ_МЭДЭЭЛЭХ_УТАС_110