Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
ШУТИС-ын оюутнууд “Салхит” уурхайд танилцах дадлага хийлээ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн оюутнууд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн “Салхит” Уулын баяжуулах үйлдвэрт танилцах дадлага хийлээ.

Тус сургуулийн захиргаанаас Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ангийн оюутнуудаа Салхитын мөнгө-алтны баяжуулах үйлдвэртэй танилцах дадлага хийлгэх хүсэлт ирүүлсний дагуу “Эрдэнэс алт ресурс” ХХК 2025 оны зургаадугаар сарын 11-нд танилцах дадлагын тусгай хөтөлбөр хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ХАБЭА-н мэргэжилтнүүд болон, уулын баяжуулах үйлдвэрийн инженерүүд оюутан залууст үйлдвэрийн бүтэц, үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл өгч, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, хамгаалах хэрэгсэл болон ил уурхайн ашиглалтын аргачлалын талаар танилцуулав. Түүнчлэн уурхай дахь аюулгүй ажиллагааны хяналт, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн горим, дээж авах, шинжилгээ хийх аргачлал зааварчилгааг өглөө.

#АВЛИГЫН_ЭСРЭГ_НЭГДЬЕ

#үгүй_гэж_хэлээд_өөрчилье

#АВЛИГЫГ_МЭДЭЭЛЭХ_УТАС_110