Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК “OPEN CAMPUS-2025” нээлттэй өдөрлөгт оролцлоо

Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, ерөнхий боловсролын сурагчдад мэргэжил сонголтын зөв мэдээлэл хүргэх, оюутнуудыг ажлын байр, дадлагын боломжид холбох зорилготой “OPEN CAMPUS – 2025” нээлттэй өдөрлөгийг 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан юм.

Өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын 24 сургуулийн ахлах ангийн 600 орчим сурагч, багш нарын хамт оролцсон бөгөөд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн зүгээс компанийн үйл ажиллагаа, хүний нөөцийн хэрэгцээ, дадлагажих боломж, дадлагын хөтөлбөрөө танилцуулж оролцлоо. Тус арга хэмжээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК-иас гадна, инженер технологийн мэргэжлээр суралцагчдыг дадлагажуулдаг, төгсөгчдийг ажлын байраар хангадаг 10 гаруй компани оролцож, холбогдох мэдээллээ оюутан сурагчдад танилцуулав.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн зургаан сургууль хамтран зохион байгуулсан энэ өдөрлөгт “Эрдэнэс алт ресурс” ХХК оролцож ажил олгогч хийгээд ажиллах боловсон хүчний харилцааг бодитоор бий болгохын зэрэгцээ оюутан сурагчдад хэрэгцээт мэдээллийг нь шууд хүргэх, тэдний хөдөлмөр эрхлэлтэд бодитой мэдээллээр дэмжлэг үзүүлсэнд тус сургуулийн зүгээс талархал илэрхийллээ.