Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК дөрвөн жилийн хугацаанд 433,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь 2020 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж 433,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Тус компани 2020-2024 онд 44.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэж 557.7 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хуримтлуулсан байна. Үүнээс Эрдэнэс бондын төлбөрт  293.3 тэрбум төгрөг, улс орон нутгийн төсөвт 208.7 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж хэлбэрээр тус тус төлөөд байгаа юм.

Салхитын мөнгө алтны ордыг ашиглах 2021 онд батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэлээр  5 жилийн хугацаанд 29.1 мян.тн баяжмал үйлдвэрлэж борлуулахаар тооцоолсон байдаг. Түүнчлэн тус уурхайн үйл ажиллагаанаас 462.6 орчим тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хуримтлуулж, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөр болох 1.2 их наяд төгрөгийн тодорхой хэсгийг төлөлцөх тооцоотой байсан бол энэхүү төлөвлөгөөгөө ойролцоогоор 100 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.

Одоо “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Салхит уурхай дахь баяжуулах үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа бөгөөд 2025 оны эхний улирлын байдлаар 62.9 тэрбум төгрөгийн олж, цэвэр ашиг 20,6 тэрбум төгрөгт хүрчээ.