Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК Дотоод аудитыг сурталчлах сарын аянд нэгдэв

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газраас “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, компанийн эрсдлийн удирдлагыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, уулзалт зохион байгууллаа.

Олон улсын Дотоод аудитын институтээс жил бүрийн тавдугаар сарыг дотоод аудитыг сурталчлах, түүний үр дүнг дээшлүүлэх, оролцогч талуудын ойлголт мэдээлллийг нэмэгдүүлэх зорилго бүхий аян болгон зарладаг. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК нь “Дотоод аудитыг сурталчлах сар” аяныг нэгдлийн бүрэлдэхүүн компаниудынхаа дунд зохион байгуулдаг уламжлалтай. Сарын аяны хүрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК нийт ажилтан, албан хаагчиддаа сайн засаглал, хариуцлагатай уул уурхайн зарчмыг олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх сайн туршлагыг таниулах үйл ажиллагаа явуулж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газар нь гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахаар зохион байгуулагдсан байдаг бөгөөд харьяа компаниудын үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ бодлого, дүрэм журамд нийцүүлэн үр өгөөжтэй ажиллах боломжуудыг олж хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна.

Төрийн өмчит компаниудын реформ, үндэсний баялгийн санг өсөн нэмэгдүүлэх цогц ажлын хүрээнд Олон улсын дотоод аудитын стандартад нийцүүлэх, нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн харъяа компаниудыг Дотоод аудитын нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжүүлсэн. Ингэснээр Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа ил тод, хяналттай, хариуцлагатай, бүтээмжтэй, ашиг орлоготой, бусдын нөлөөнд бус, хараат бусаар дотоод хяналтын тогтолцоо ажиллах боломж бүрдэж байгаа юм.