Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК борлуулалтын орлогыг 41 хувиар нэмэгдүүлэв

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн 2024 үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах хувьцаа эзэмшигчдийн хурал 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.

Хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн хууль зүйн зөвлөлийн зохицуулагч Б.Гэрлээ даргалж, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Пүрэвсүрэн, Нэгдсэн стратеги санхүүгийн удирдлагын газрын дарга Б.Батбаяр болон Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

"Эрдэнэс алт ресурс" ХХК нь 2024 оны батлагдсан бизнес төлөвлөгөөтэй уялдуулан 9 зорилгын хүрээнд 272 зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгаснаас 96 хувийн гүйцэтгэлтэй ажилласан бол толгой компаниас өгсөн 59 чиглэлийг 100 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлжээ.

Тус компани нь өнгөрөгч онд 2,539.8 мян.м3 уулын цул, 2,252 мян.м3 хөрс хуулалтын ажлуудыг гүйцэтгэж, 745.4 мян.тн хүдэр олборлосон бөгөөд гүйцэтгэлээр 14,473 тн мөнгөний баяжмалыг 405.8 тэрбум төгрөгөөр борлуулж, борлуулалтын орлогыг 41 хувиар өсгөсөн амжилттай дүгнэгдэв.