Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
"Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн ажилтнууд ХАБЭА-н сургалтад хамрагдлаа

“Эрдэнэс Монгол” нэгдлээс бүрэлдэхүүн компаниудынхаа ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент болон ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг аж ахуйн нэгж байгууллагад мөрдөн хэрэгжүүлэхэд анхаарах сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Уг сургалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн холбогдох алба, нэгжийн ажилтан албан хаагчид хамрагдаж, аюултай тохиолдлын менежмент, үйлдвэрлэлийн ослын шалтгаан хүчин зүйлийг олж тогтоох, судлан бүртгэх, ажлын байрны эрсдлийн үнэлгээг хэрхэн хийх арга замуудын талаарх ойлголтоо бататгалаа. Түүнчлэн үйлдвэрлэлийн орчинд осол гэмтэл гарсан тохиолдолд баримтлах зарчим, ослоос урьдчилан сэргийлэхэд эрсдлийн хяналт, үнэлгээ ямар ач холбогдолтой, олон улсын жишигт ямар дүрэм, стандартыг мөрдлөг болгодог зэргийг сургалтаар тодорхой тайлбарлалаа. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын тогтолцоог үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд бэхжүүлснээр болзошгүй аюулаас сэргийлэх, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг зөв, ойлгомжтой хийх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсронгуй байх, ажилтан, ажил олгогчийн хариуцлагыг өндөржүүлэх, холбогдох дүрэм журам, хуулийн хэрэглээг тодорхой болгоход чухал нөлөөтэй. Энэ утгаараа дээрх сургалтыг онцгой ач холбогдол өгч зохион байгуулсан юм.