Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Эвдэрч сүйтгэгдсэн газруудад техникийн нөхөн сэргээлт хийлээ

“Эрдэнэс алт ресурс” ХХК Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Буурал, Төмөрт, Ар цагаан зэрэг газруудад 2024 оны арваннэгдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд техникийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон, нөхөн сэргээлт хийгдэх шаардлагатай газруудын нөхөн сэргээлтийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилготойгоор орон даяар "Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж буй. Уг ажлын хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, хүлээж авах ажлын хэсгийн зүгээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Буурал, Төмөрт, Ар цагаан зэрэг газруудад өнгөт чулуу хууль бус олборлолтоос эвдэрч, эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг “Эрдэнэс алт ресурс” ХХК-д даалгасан. Энэ дагуу “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн байгаль орчны мэргэжилтнүүд нийт 11 байршилд хамаарах 4,33 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэн орон нутагт актаар хүлээлгэж өглөө.

Байгаль орчны дүйцүүлэн хамгааллын ажлын хүрээнд хийгдсэн энэхүү техникийн нөхөн сэргээлтийн үе шат бүрд Дундговь аймгийн Байгаль орчны газар, Дэлгэрцогт сумын Засаг дарга, Засаг даргын орлогч,  Дундговь аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, Дэлгэрцогт сумын байгаль орчны мэргэжилтэн, Цахиурт багийн Засаг дарга, Дэлгэрцогт сумын иргэд хяналт тавин хамтарч ажиллав.