Уул уурхайн салбар дахь төр, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулагчид, судлаачид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцдог эл арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрэлдэхүүн компаниудын хамт оролцож үйл ажиллагаа, онцлох төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж байна.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулганд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК үйл ажиллагаагаа танилцуулан оролцож байна.
Уул уурхайн 7 хоног буюу “Mining Week & MinePro-2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд аравдугаар сарын 5 хүртэл үргэлжилнэ.