Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, туршлага солилцох сургалт “Оюу толгой” ХХК-д зохион байгуулагдлаа

“Эрдэнэс Монгол” нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэх ажлын хүрээнд нэгдлийн бүрэлдэхүүн 9 компанийн 30 ажилтан “Нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, туршлага солилцох сургалт”-д хамрагдлаа. Тус сургалтыг “Оюу Толгой” ХХК болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу Толгой” ХХК-ийн уурхайн талбарт энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Нэгдлийн эрсдэлийн удирдлагын төлөвшлийг батжуулах, ахиулах зорилготой энэхүү сургалтаар “Оюу Толгой" ХХК-ийн эрсдэлийн удирдлага болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хэрэгжүүлж буй сайн туршлагаас суралцаж, ил болон гүний уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцлаа.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер Л.Наранчимэг нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, олон улсын стандартад нийцсэн эрсдэлийн удирдлага бүрэлдэж байгааг мэдээлэв. Мөн нэгдлийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, менежментийн тогтолцоо ISO 45001: 2018 стандартыг нэвтрүүлэх явц 80%-тай байгааг онцолсон юм.