Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Узбекистан улстай уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэх боломжуудыг ярилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан улсад хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд тус улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов, дэд сайд Ж.С.Файзуллаев нараар ахлуулсан төр-хувийн хэвшлийн төлөөлөл манай улсад ирж ажиллалаа. Энэ үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагуудтай уулзаж, уул уурхайн салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх нэгдлийн үйл ажиллагааг товч танилцуулж, нэгдлийн эзэмшлийн зэс, нүүрс, алт, мөнгө болон ураны ордыг ашиглах, хөрөнгө оруулах чиглэлд хамтарч ажиллах нээлттэйг онцоллоо. Мөн нэгдлийн бүрэлдэхүүн компани болох “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр өнгөт металлын ашиглалт болон хайгуулын талаарх төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулсан бол “Эрдэнэс Монгол” нэгдлийн Зэс, металлын группийн менежер Ц.Төгсбуян ураны төслийн талаар танилцуулав.

Узбекистан улс нь уран, алт, зэс олборлодог бөгөөд нийт экспортынх нь 70 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэгээрээ манай улстай төстэй юм. Тус улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов хэлэхдээ “Энэ удаагийн уулзалтыг маш үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Удахгүй танай улсын Ерөнхийлөгч манайд айлчилна. Энэхүү айлчлалын дараа бид илүү харилцаа холбоотой ажиллаж, тодорхой саналууд гарч, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэж итгэж байна” гээд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй газрын ховор элемент болон өнгөт металлын тандалт судалгаа, хайгуул, олборлолтын чиглэлд тодорхой төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд Узбекистан улсын албаны хүмүүстэй уул уурхайн салбарын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлд хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар ийн дэлгэрэнгүй ярилцаж, дараагийн хамтын ажиллагааны саналуудаа тохиролцож, Ерөнхийлөгчийн айлчлалын дараа тодорхой төсөлд хамтран ажиллах зорилгоор дахин уулзахаар товлолоо.