Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн гуравдугаар улирал эхэллээ

Г.Идэр

Канад улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” /MERIT/ төсөл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлж байна.

Төлөвлөгөө ёсоор тус төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгүүдийг энэ улиралд багтаан бүрэн боловсруулж дуусгах юм. Иймд жижиг төслийн дунд шатны үнэлгээ буюу хагас жилийн хэрэгжилтээ дүгнэж, дараагийн хагас жилд ажиллах арга барилаа тодорхойлох, хамтын ажиллагааг сайжруулах талаарх нээлттэй хэлэлцүүлэг Чингис хааны музейн кофе шопт боллоо. Хэлэлцүүлэгт уул уурхайн эрх зүйч, зөвлөх Г.Сурахбаяр уурхайн хаалттай холбоотой эрх зүйн зохицуулалт талаар бүлгийн ажил зохион байгуулж, санал солилцлоо. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн Мэдээлэл солилцох өдөрлөг нэгдүгээр сарын 24-27-нд Дундговь аймгийн Салхитын уурхайд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Өдөрлөгийн зорилго нь Салхитын уурхайд хаалтын нөхөн сэргээлт хийх газар хэлбэршүүлэлтийн зураг төсөл танилцуулж, санал авах, “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээний үр дүнг хуваалцаж, нутгийн иргэдийн саналыг хаалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгаж буй болон  нөхөн сэргээлтийн төлөвлөлт, аргачлал танилцуулах, нөлөөлөлд өртөж буй малчид, иргэдтэй эерэг харилцаа тогтооход чиглэж буй аж. Ингэснээр хаалтын нөхөн сэргээлтийн талаар нутгийн иргэд, малчдын мэдлэг, ойлголт нэмэгдэж, уурхайн хаалтын менежментэд газар хэлбэршүүлэлтийн ач холбогдлын талаар мэдээлэлтэй болно гэдгийг төслийн зохион байгуулагчид онцолсон юм.