“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь 2022 оны ажлын гүйцэтгэлээ үнэлж, дүгнэх тайлангийн хурлаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус компанийн гүйцэтгэх захирал С.Баярмөнх нь компанийн 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүн, ололт, амжилт, ирэх 2023 онд хийж гүйцэтгэх, хэрэгжүүлэх ажлын зорилго, чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Мөн компанийн бусад удирдлагууд өөрсдийн хариуцсан чиглэлүүдээр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан дүгнэлт хийж, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ололт амжилтаа бататган, цаашид гүйцэтгэх, хэрэгжүүлэх ажлаа нэгтгэн дүгнэж хэлэлцлээ.
Тайлангийн хурлаар уул уурхайн салбарт олон жил идэвх зүтгэлтэй ажилласан оны шилдэг ажилтнуудаа тодрууллаа.
Нийт компанийн ажилтан, албан хаагчдадаа цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье!