“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группийн дарга Х.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2022 оны 12 дугаар сарын 15-ний өдөр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Салхит уулын баяжуулах үйлдвэрт ажиллалаа.
Тус ажлын хүрээнд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагааны танилцуулга, 2020-2022 онуудад хийгдсэн геологи хайгуулын мэдээллийг сонсож, ил уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж цаашид ордын насжилтыг уртасгах талаар хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар зөвлөлдлөө.