2022 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Дундговь аймгийн Засаг даргын А/420 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2022 оны Байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж, холбогдох журмын дагуу орон нутгийн ажлын хэсгийн дүгнэлт гаргуулан ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Дундговь аймгийн Гурвансайхан сумын ЗДТГ, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргааны төлөөллүүд болон үйл ажиллагаа явуулж буй Чулуут багийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Салхит уурхайд газар дээр нь ажиллаж Салхитын мөнгө-алтны ордын 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгах шаардлагатай ажлуудын саналуудыг тус тус хэлэлцлээ.