Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Салхитын мөнгө, алтны уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах оролцогч талуудын 11-р сарын уулзалт боллоо

Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн II үе шатны оролцогч талуудад мэдээлэл хүргэх, санал солилцох ээлжит уулзалтыг 2022 оны 11 сарын 22-ны өдөр зохион байгуулж, дараах мэдээллээр санал солилцлоо. Үүнд:

✅ Төслийн хэрэгжилтийн явц
✅ Хууль, эрх зүйн асуудал, лавлах хүснэлт
✅ Хаалтын менежментийн төлөвлөгөөний агуулга
✅ Ууррхайн хаалтад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө,
✅ Салхитын уурхайн газар хэлбэршүүлэлтийн зураг төслийг боловсруулж буй ажлын явцын тухай
 
Тус уулзалтад "Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Гүйцэтгэх захирал болон техникийн баг, Mining Journal, МERIT төслийн баг, Канад улсын байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Си Пи Пи Энвайронмэнтал” корпораци, үндэсний зөвлөхүүдээс бүрдсэн Төлөвлөлтийн баг, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry, Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам, Ашигт малтмал, газрын тосны газар, УСНЫ ГАЗАР, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын дарга, Дундговь аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Гурвансайхан сумын ЗДТГ, Гурвансайхан сумын ИТХ хурал зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
 
УУХҮЯ болон Усны газрын төлөөлөл олон улсын туршлагаар бол уурхайг зохих ёсоор хааж чадахгүй бол уурхайг нээхгүй гэсэн зарчмыг баримталж байгаа тухай мэдэгдлээ.
 
УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө нь дараа дараагийн уурхайнуудын хаалтын төлөвлөгөөнд жишиг стандарт тогтоох учир өндөр ач холбогдолтой юм. Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн хувьд олон улсын туршлагаар хаалтын менежментийн төлөвлөгөөтэй болж байгаа нь том завшаан хэмээн онцлов.
 
Уулзалтын төгсгөлд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баярбат “Эрдэнэс Монгол” ХХК-ийн стратегийн ач холбогдол бүхий 20 охин компанид төслийн сайн туршлагыг нэвтрүүлж, тогтвортой байдлыг хангаж ажиллахыг эрмэлзэж байгаа учир төслийн хэрэгжилтийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хаалтын зардлыг компанийн бизнес төлөвлөгөөнд үе шаттай тусгаж ажиллахаа илэрхийлэв.