Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
САЛХИТЫН УУРХАЙЧИД 20000 МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” тарих томоохон төсөл хэрэгжиж байгаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах, ажлын байрыг олноор бий болгох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой. Байгаль эхээ хайрлацгаая" хэмээсэн уриалгатай өрнөж байна.

Уул уурхайн салбарын 100 жилийн ой, нийгмийн хариуцлагын хүрээнд "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт 1 га талбайд усалгааны иж бүрэн систем бүхий ногоон зурвас, жимсний талбайг эхлүүлсэн.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутагт байрлах Салхит уурхайн орчимд 2022 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 20,000 ширхэг хайлаас мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хайлаас нь жил бүр цэцэглэж ургадаг 200 жилийн настай мод юм. Говь цөлийн бүсэд цөлжилтөөс хамгаалах зурвас, төгөл байгуулахад нэн тохиромжтой. Иймээс хээр, цөл хээрийн бүсэд ургуулан 2-3 настайд нь ойжуулалт, цөлжилтөөс хамгаалах зурваст тарьдаг.

Уг арга хэмжээнд "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ны Гүйцэтгэх захирал С.Баярмөнх, Төсөл судалгааны газрын захирал Б.Ганзориг, Салхит баяжуулах үйлдвэрийн захирал Ж.Ганхүлэг, Салхит уурхайн ажилчид албан хаагчид, туслан гүйцэтгэгч "Аглаг Хангайн Уулс"ХХК, “Сидар" ХХК, “Соёолон Интернейшнл” ХХК, “Супер херо” ХХК, “Онц цэвэрлэх булаг” ХХК, нутгийн иргэд идэвхитэй оролцсон юм.

Хариуцлагатай уул уурхайг Монгол улсдаа жишиг болгон анхлан нэвтрүүлэгч "Эрдэнэс Силвер Ресурс" компанийн ойрын зорилго Дундговь аймгийн нутагт 3 сая мод тариалах, ногоон төгөл бүтээх зорилготойгоор ажиллаж байна.