Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Олон улсын хуралд “Салхитын уурхайн хаалтын жишиг” төслийг танилцууллаа

MERIT төслөөс Эрдэнэс Силвер Ресурс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн техникийн багийн төлөөлөл Уурхайн хаалт 2022 Олон улсын хуралд оролцож байна. Энэхүү 15 дахь удаагийн Олон Улсын хурал нь Австрали Улсын Брисбэн хотод 10 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Хурлын эхний өдөр MERIT төслийн Канад зөвлөх Майк Поссенти "Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн үе шат 1"-ын талаарх илтгэлийг Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн хэлтсийн дарга Ч.Болдбаатарын хамт танилцууллаа.

Энэхүү хуралд 22 орны 400 гаруй төлөөлөл оролцож уурхайн хаалтын чиг хандлага, нөхөн сэргээлт, газрын гадаргуугийн хэлбэршүүлэлт, иргэд талуудын оролцоо, уурхайг татан буулгах, экосистемийн загварчлал зэрэг өргөн хүрээнд судлаач, инженер, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн төлөөлөл санал, туршлага солилцож байна.