Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Менежментийн үйлчилгээний үр дүнд Салхит УБҮ-ийн үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдлээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн менежментийн үйлчилгээний үр дүнд “Эрдэнэс Алт ресурс” компанийн Салхитын ордын баяжуулах үйлдвэрүүдийн бүтээмж 15–20 хувиар өслөө.

Нэгдлийн зүгээс менежментийн үйлчилгээний хүрээнд “Эрдэнэс Алт ресурс” компанийн Салхитын ордын баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм. Ингэснээр Баяжуулах I үйлдвэрийн бүтээмж 10–15 хувь, Баяжуулах II үйлдвэрийн бүтээмж 20 хувиар тус тус нэмэгдлээ. Үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж, ашиглалтын үр ашиг сайжирсан нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн менежментийн үйлчилгээний бодит үр дүн болж байна.

Салхитын үүсмэл ордын хүдрээс 700 мянган тонныг ашиглахаар төлөвлөсөн бөгөөд үлдсэн хэсгийг хэрхэн ашиглахаа 2027 оны бизнес төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Тус үүсмэл ордын хүдрийг ирэх оны тавдугаар сараас боловсруулж эхлэхээр төлөвлөж байгаа юм.