Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК алтны үйлдвэрлэлийн шинэ шатанд гарахаар бэлтгэж байна

"Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн удирдлага, техникийн баг “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Салхитын уурхайн Баяжуулах I, II үйлдвэрт ажиллаж, 2026 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, 2027 оны бизнес төлөвлөгөөтэй танилцлаа.

Салхитын үндсэн ордын ил уурхайн олборлолт дуусаж, үүсмэл ордын хүдрийг боловсруулж буй энэ үед үйлдвэрлэлийн залгамж чанарыг хангах стратегийн шинэ төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2027 онд Салхитын Зүүн алт-мөнгөний үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нуруулдан уусгах технологи бүхий үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тус компанийн удирдлагуудад хэд хэдэн чиглэл өглөө. Тодруулбал, Салхитын ордыг цогцоор нь, эдийн засгийн үр ашигтай ашиглах, шинэ үйлдвэрийн технологийн шийдэл, санхүүжилт, бүтээн байгуулалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, нэгдлийн дотоод нөөц, техник, мэргэжлийн чадавхыг хамтран ашиглах, дараагийн алтны төслүүдийн бэлтгэлийг хангаж, үйлдвэрлэлийн залгамж чанарыг баталгаажуулахыг даалгав.