Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Цогтцэций сумын багуудын иргэдийн Нийтийн нэгдсэн хуралд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн төлөөлөл оролцлоо

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын дөрвөн багийн иргэдийн Нийтийн нэгдсэн хурал 2026 оны аравдугаар сарын 16-нд зохион байгуулагдлаа.

Тус хурлаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын үйл ажиллагааны тайлан, хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт, орон нутгийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон уул уурхайн компаниудын мэдээллийг иргэдэд танилцуулсан юм.

Хуралд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн төлөөлөл болон зарим төрийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, төр хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажил, төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэв.

Түүнчлэн Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын явуулын нэг цэгийн үйлчилгээний хүрээнд 14 байгууллагын төлөөлөл, сумын ЗДТГ-ын албан хаагчид, холбогдох мэргэжилтнүүд иргэдэд төрийн болон цахим үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өглөө.

Энэ удаагийн нэгдсэн хурлын онцлог нь иргэд, төрийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг нэг дор уулзуулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан явдал байв. Хэлэлцүүлгээр иргэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ холбогдох байгууллагуудын төлөөлөлд шууд уламжлах боломж бүрдсэн нь хурлыг үр дүнтэй болголоо.

#АВЛИГЫН_ЭСРЭГ_НЭГДЬЕ,

#ҮГҮЙ_ГЭЖ_ХЭЛЭЭД_ӨӨРЧИЛЬЕ

#АВЛИГЫГ_МЭДЭЭЛЭХ_УТАС_1-110