Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
"Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хамт олон Намрын бүх нийтээр мод тарих өдрөөр Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д мод нэмж тарилаа

"Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хамт олон Намрын бүх нийтээр мод тарих өдрөөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д мод нэмж тарилаа.

Энэ намрын бүх нийтээр мод тарих өдөрлөгт "Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, түүний харьяа компаниуд хамтдаа оролцож, Орхоны хөндий дэх “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д ургуулж буй моддынхоо тоог нэмсэн юм.

Монгол хүн бүрийн мод тарьж ургуулах идэвхийг нэмж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мод тарих өдөрлөгийн үеэр “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д зочилж, Шинэ Хархорум хотын ногоон байгууламжийг бүтээлцэж буй “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, түүний харьяа компаниудын хамт олонд талархал илэрхийлэн амжилт хүслээ.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд гурван сая мод тарихаар амласан бөгөөд одоогоор 600 мянга орчим мод тарьж ургуулаад байна. Харин Шинэ Хархорум хотын ногоон байгууламжид 20 мянган мод тарьж, усалгаа арчилгаа хийж байгаа юм.