Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Гурвансайхан сумын Чулуут багийн иргэдийн нийтийн хурал Салхит уурхайд боллоо

“Эрдэнэс алт ресурс” ХХК, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагуудтай хамтран 2026 оны есдүгээр сарын 22-нд Гурвансайхан сумын Чулуут багийн иргэдийн нийтийн хурлыг Салхит уурхайд зохион байгууллаа.

Хуралд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид болон Чулуут багийн 100 орчим иргэн оролцов. “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Орон нутагтай харилцах хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн, Байгаль орчны ахлах мэргэжилтэн Г.Анх-Амгалан нар байгаль орчин, нийгмийн хариуцлага, орон нутагтай хамтран ажиллах чиглэлээр хийж буй ажлуудынхаа талаар хуралд оролцогсдод танилцууллаа. Мөн Салхит Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Ч.Болдбаатар компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар болон Зүүн, Үүсмэл ордын ашиглалттай холбоотой мэдээлэл, ордын Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулав.

Нутгийн иргэдийн зүгээс “Эрдэнэс алт ресурс” ХХК-д хандаж уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагаа улам бүр хуримтлуулж, цаг агаарын хүнд нөхцөл үүсэхэд уурхайн бүс нутгийн малчин иргэдэд шаардлагатай дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн үзүүлж байхыг хүслээ. Чулуут багийн Иргэдийн нийтийн хурлыг Салхитын Уулын баяжуулах үйлдвэрийн офисст хэд хэдэн удаа зохион байгуулж, уурхайтай танилцуулж байсан бөгөөд энэ удаад нутгийн иргэдэд Салхитын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд эхлүүлэх шинэ төслүүдийнхээ талаарх мэдээллийг нээлттэй хүргэснээр нутгийн иргэдийг бодит мэдээллээр хангах, компанийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн засаг захиргаа, иргэдтэй хамтран ажиллах, уялдаа холбоогоо сайжруулахад түлхэц үзүүлсэн юм.