Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК “Аюулгүй ажиллагаа – Хүн бүрийн оролцоо”

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК “Аюулгүй ажиллагаа – Хүн бүрийн оролцоо” сэдэвт аяныг 2026 оны долоодугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд компанийн үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч байгууллагын ажилтнууд, уурхайн нөлөөллийн бүсийн иргэд, байгууллагуудыг хамруулан зохион байгууллаа.

Аяны хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн 19 малчин өрхийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөгөө өгч, яаралтай үед хэрэглэх анхан шатны эмийн сангийн багцыг өрх бүрт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр зарим иргэн эрүүл мэндийн эрсдэлтэй байгааг илрүүлсэн бөгөөд тэднийг шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр ханган, уурхайн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой гэдгийг танилцуулсан юм. Иргэд малчдын зүгээс “Эрдэнэс алтресурс” компанийн зүгээс үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийлсний зэрэгцээ уурхайн нөлөөллийн бүсэд нутагладаг малчин өрхүүдэд нэмэлт дэмжлэг үзүүлэх хүсэлт, саналыг уламжилж байв.